Яагаад Сөүл Асан эмнэлэгт эмэгтэйчүүдийн хавдрыг эмчлүүлэх нь чухал вэ
Сөүл Асан эмнэлэгт эмэгтэйчүүдийн дотоод гадаад үржлийн эрхтэнд үүссэн хавдар(хортой) болон өмөн үүг мэргэжлийн түвшинд оношилгоо эмчилгээ, хяналт тавьдаг учраас Солонгос улсын хэмжээнд хамгийн өндөр түвшинд маш сайн чанартай эмчилгээ, хагалгаа хийдэг туршлагатай. Солонгос эмэгтэйчүүдийн дунд хамгийн их тархалттай савны амсрын хавдар болон оношилгоо, эмчилгээ хийхэд хэцүү өндгөвчний хавдар, сүүлийн үед ихээр үүсч байгаа савны хананы хавдар, үтрээний хавдар, үтрээний уруулны хавдар зэргийг эмчилж байна. Дотооддоо хамгийн эхэлж 1997 оноос савны амсрын хавдар болон савны дотоод бүрхүүлийн хавдар, өндгөвчний хавдар зэрэг дурангийн хагалгааг хийж ирсэн бөгөөд одоог хүртэл 600 түүнээс ч их эмэгтэйчүүдийн хавдрын хагалгаа хийсэн нь дотооддоо өндөр үзүүлэлт юм.
Сөүл Асан эмнэлэгт эмэгтэйчүүдийн хавдрын төвийн эмч нар дээд зэргийн эмчилгээг хийхээр хүчин зүтгэн судалгаа шинжилгээ хийн ажиллаж байгаа бөгөөд хуримтлуулж ирсэн туршлага, эмчилгээгээрээ дотоодын ижил түвшний эмнэлэг дундаас хамгийн сайн амжилттай явж байна.
2014 оноос өвчтөнийг төв болгон хүн нэг бүрт тохируулан эмчлэх клиникийг байгуулсан. Нөхөн үржихүйн насандаа байгаа хавдраар өвдсөн эмэгтэйчүүдэд хавдрын эмчилгээ хийх төдийгүй эмчилгээний дараа ч жирэмслэх боломжийг олгохоор залуу эмэгтэйчүүдийн клиникийг ажиллуулж байна. Мөн хөх, өндгөвчний хавдартай холбоотой BRCA удамшлын гажиг өвчинг эмчлэх клиник, давтан өвчилж байгаа болон одоо өвчтэй байгаа эмэгтэйчүүдэд зориулж эдгэрдэггүй эмэгтэйчүүдийн хавдрын клиник, аарцагны дотор үүсэх бусад хавдрын өвчнүүдэд зориулж аарцагны хавдрын клиник зэрэг хамтарсан хавдрын төвийг ажиллуулж байна.
Ялангуяа хавдрын өвчтөний мутаци болон таргет эмчилгээ, нарийн мэргэжлийн эмчилгээг хийх хавдрын эмнэлэг доторхи удамшлын эмчилгээний төв болон эмэгтэйчүүдийн хавдрын салбарт тэргүүн зэргийн судалгаа эмчилгээг хийж байна.