Яагаад Сөүл Асан эмнэлэгт крон өвчнөө эмчлүүлэх нь чухал вэ
Крон өвчин одоохондоо үүсэх шалтгаан нь тодорхой биш, дотоод эрхтэний архаг үрэвслийн нэг бөгөөд хэвлий өвдөх, гүйлгэх, өтгөн ялгадас цустай гарах, жин хасагдах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг учраас тодорхой нарийн оношилгоо авч түүнд таарах дотор, мэс заслын эмчилгээ хийгдэх ба амар эдгэрдэггүй ховор өвчний нэг юм.
Сөүл Асан эмнэлэг нь 1993онд солонгост анх удаа бүдүүн гэдэсний үрэвсэл, крон өвчний клиникийг байгуулж солонгост дотор эрхтэний үрэвслийн өвчинг эмчлэх, судлах, сургалт явуулахад эхэлж оролцож байсан ба 2012 оны 5-р сарын 2-нд дотооддоо анхны дотор эрхтэний үрэвсэлт өвчинг эмчлэх төвийг байгуулсан.
Одоогоор Сөүл Асан эмнэлгийн дотор эрхтэний үрэвсэлт өвчинг эмчлэх төвд 4500 орчим бүдүүн гэдэсний цооролт бүхий үрэвсэл, крон өвчтөнтэй иргэд бүртгүүлсэн ба дэлхийн хэмжээнд хамгийн өндөр тоон үзүүлэлт юм.
Дурангийн хагалгаагаар крон өвчтөний 50% нь хийлгэдэг ба тэдний хурдан эдгэрэх боломжийг олгож байна. Ялангуяа крон өвчний хамгийн ховор хавсрах өвчин болох анусны хажууд нух гардаг өвчинг эмчлэхэд хэцүү, дахих магадлал өндөр бөгөөд үүнийг Сөүл Асан эмнэлэгт сүүлийн үед үүдэл эсийг ашиглан нүхийг бүрмөсөн эдгээх шинэ клиник судалгааг хийж крон өвчтөний хавсрах өвчинг эмчлэх шинэ аргыг гаргаад байна.
Эм эмчилгээ, хагалгаа
Крон өвчин бол дотор эрхтэн хүчтэй үрэвсдэг өвчин билээ. Тиймээс дархлааг зохицуулах дархлаа бууруулагч (ажачиуприн, пуринетүл ) болон биологийн(ремекэйд, хюмира, ремсима) эмийг уудаг. Үрэвсэл ихэсч өвдөлт, гэдэс гүйлгэх зэрэг шинж тэмдэг үүсвэл үрэвссэн дотор эрхтэнг тайрч хаях хагалгаа хийнэ. Өвчин үүссэн байрлалаас хамаарч тайрах, бүдүүн гэдэсний баруун талыг тайрах, нарийн гэдэс тайрах, бүдүүн гэдэс бүхэлд нь тайрах хагалгааг хийдэг.
Хавсрах өвчнөөс хамгаалах
Крон өвчний үүсэлтэй анал фистул гэдэг нь анусны хажууд нүх үүсэх өвчин бөгөөд маш ховор үүсдэг өвчин юм. Анал фистулийг эмчлэхэд шүүрлийг сайн зайлуулахын тулд 'сетон хагалгаа' ба анал фустилийг авах хагалгааг хийдэг.
Сөүл Асан эмнэлгийн бүдүүн гэдэс анусны мэс заслын тасагт хагалгаа эмчилгээнээс гадна крон анал фистулийг эмчлэхдээ өвчтөний өөрийнх нь гэдэс болон гуяны өөхнөөс авч хийсэн 'өөрийнх нь өөхөөр хийсэн үүдэл эс '-г оруулж нүхийг хаах эмчилгээг хийж байна.
- Сөүл Асан эмнэлэг солонгосын 15 эмнэлэгт хийсэн 100гаруй хагалгааны 40%ийг хийсэн
Сөүл Асан эмнэлгийн дотор эрхтний үрэвслийн эмчилгээний төв нь нэг цэгийн үйлчилгээг үзүүлж бүдүүн гэдэсний цоорол крон өвчний клиник, Бечет дотрын клиник, дотор эрхтний үрэвслийн клиник, клиник судалгааны төвийг ажиллуулан өвчтөнд эм эмчилгээ, хагалгаа, хооллолт, зэрэгт анхаарч, жирэмслэлт төрөлт зэргийн мэргэжлийн зөвлөгөөг өгч байна.