Өнчин тархины хавдрыг дараах 3 төрлөөр эмчилдэг. Үүнд: хагалгаа хийх, цацраг идэвхт туяа эмчилгээ, эм эмчилгээ ордог.
Хавдрын хэмжээнээс хамаарч, том хэмжээтэй хавдрын хувьд харааны гаж шинж үүсэх, ойролцоох дотоод эрхтнийг дарамтлах шинж тэмдэг гарвал маш яаралтай хагалгаа хийх ёстой. Гэхдээ, жижиг аденомасын хувьд заавал эмчилгээ шаардлагагүй. Ойролцоох эрхтэнг дарамтлах, гормоны илүүдэл үүсэх зэрэг шинж тэмдэг илрээгүй бол өнчин тархины хоргүй хавдар, ялангуяа гонадотрофин (gonadotropin) гормоны ялгарлын жижиг адэномас бол тогтмол гормоны хэмжилт болон зураг авах шинжилгээг хийлгэж байх нь зүйтэй гэж бид дүгнэдэг.
Том хэмжээтэй болон хэмжээ нь томорч болох микро адэномас бол эмэгтэйчүүдийн хувьд үргүйдэл, хөхний шүүрэл зэргээс болж төвөгтэй байх, сарын тэмдэг ирэхгүй байх, эрэгтэй хүнд хөх томрох ургах, тестостерон буюу эр гормон багасах, ясны сийрэгжилт үүсэх, хэт их үсэрхэгжих зэрэг шинж тэмдэг илэрвэл заавал эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Эм эмчилгээ
Эм эмчилгээний үндэслэл нь харааны төвгөрийн пептид өнчин тархины гормоны биосинтез болон шүүрлийг зохицуулдаг гэдгээс үүсэлтэй. Орчин үед хэрэглэгдэж байгаа эм бол соматостатин, тупамин зэргийг хэрэглэдэг. Одоогийн байдлаар хэрвээ эм эмчилгээ хийлгэхээр бол нэгдсэн эмчилгээг хийлгэх нь чухал гэж үздэг.
Хагалгаа
Транспенойдаль хагалгаа( transsphenoidal surgery) бол өнчин тархины том хавдрыг авах үр дүн сайтай аюул багатай хагалгаа юм. Өнчин тархи бол тархины хамгийн доор байрлах тул хавдрын хагалгааг хийхийн тулд хамрын хөндийн дотор жижигхэн нүх гарган өнчин тархинд хагалгаа хийдэг.
Хавдрыг авсанаар тархины хавдрын томролтоос болж мэдрэлийн систем муудахаас сэргийлдэг. Мөн гавлын ясыг зүсэж хагалгаа хийхээс илүү амар бөгөөд аюулгүй хагалгаа юм. Тархины хагалгаанаас гадна хагалгааны бус эмчилгээ нь суурь эмчилгээ биш юм. Гэхдээ хагалгааны бус эмчилгээг бодвол сорви үүсэх, хагалгааны дараа өвдөлт өгч болдог. Хагалгаа нь дараахь байдлаар хийгдэнэ.
1) Хамрын хөндийгөөр дамжуулан спенойдын ясаар оруулж тархины хавдарт ойртох
2) Тархины хавдрын ойр байрлах янз бүрийн мэдрэлийн судал болон судаснуудыг лавлаж анхаарах
3) Хавдрыг авах
4) Шархыг боох
5) Бүгдийг нь авах зорилго тавих боловч бага зэрэг үлдэж болох учир зүү орсон хэсгээр хагалах болон туяа эмчилгээтэй хамруулж хийж болдог
Цацраг идэвхт туяа эмчилгээ
Тархины доторхи хавдар болон судасны өвчинг эмчлэхдээ гавлыг ярахгүйгээр гамма туяаг ашиглан хагалгаа хийх арга байдаг. Өөрөөр хэлвэл 201 ширхэг цацраг идэвхт изотоп(СО-60)-оор туршсан гамма туяаг ашиглан гавлын доторхи өвчтэй хэсгийг авахгүйгээр эмчилгээ хийхэд гавал хагалах, бүтэн биеийн мэдээгүйжүүлэлт зэрэг байхгүй, аюул бага, дагавар нөлөө бараг байхгүй, үр дүн сайтай эмчилгээ юм. Хавсрах өвчин үүсэх магадлал бага, хагалгаа хийснээс бага хугацаанд эмнэлэгт хэвтэх боломжтой, эдийн засгийн хувьд хэмнэлтэй, үр дүн сайн. Ихэвчлэн 2-3 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ба өвчний байдлаас болж хэвтэхгүйгээр ч эмчлүүлэх боломжтой.